Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийн түгшүүрийн дохиог дуурайлгаж үзүүлсэн шоу нэвтрүүлэг их хэмжээний мөнгөөр торгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ABC сувгийн “Jimmy Kimmel Live!” шоу нэвтрүүлэг АНУ-ын ерөнхийлөгчөөс онцгой тохиолдолд ард иргэддээ зарладаг түгшүүрийн дохиог дуурайлгаж үзүүлээд их хэмжээний мөнгө буюу $395,000-ын торгууль төлөхөөр болжээ.

Шоу нэвтрүүлэг уг дохиог доог тохуу болгон үзүүлэхдээ харагдах байдал, дуу чимээ зэргийг нь яг адилхан дуурайлгаж үзүүлсэн нь хууль зөрчсөн хэрэг болсон байна.

Улс оронд пуужингийн довтолгоо, байгалийн гамшиг, террорист халдлага зэрэг аюул тохиолдох үеэр АНУ-ын ерөнхийлөгч “Presidential Alert” нэртэй ийм мэдээллийг тус улсын 200 гаруй сая гар утсанд цацах эрхтэй юм.

Зөвхөн ерөнхийлөгчийн тушаалаар ашиглах боломжтой онцгой системийг дуурайлгаж, иргэдийг төөрөгдүүлэх нь хуулиар хориотой юм байна.

АНУ-ын Харилцаа Холбооны Зохицуулах газрын нэвтрүүлсэн шинэ системийг 2018 оны аравдугаар сарын 3-нд анх удаа туршиж байжээ. Тухайн үед Америкчуудын гар утсанд “Энэ бол түгшүүр зарлах системийн туршилт. Хариу үйлдэл хийх хэрэггүй” гэсэн агуулгатай мессэж ирж байсан юм.

2015 онд батлагдсан хуулийн дагуу уг системийг гурван жил тутамд нэг удаа туршиж, бэлэн байдлыг нь шалгах ёстой ажээ.

 

Эх сурвалж: BBC