Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын байгууллага эрэн хайх ажиллагаанд эрэлч нохой ашиглах боломжтой боллоо

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газраас албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалтыг зохион байгууллаа.

Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтлөгчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилжээ.

Энэ хугацаанд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, албаны 15 эрэлч нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сурган, алба хаагчид нохой хөтлөгчөөр бэлтгэгдээд байна.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Ингэснээр 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар эрэлч нохойтой болж, аливаа гамшиг ослын үед  улсын хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Эх сурвалж: ОБЕГ