Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Togloom.Trade - LendMN дотор кибер тоглоомын бараа бүтээгдэхүүний зах нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монголд хамгийн анх удаа STEAM-ээс шууд бараагаа оруулан борлуулалт хийх, худалдан авах боломжтой худалдааны зах Лэнд Хэтэвчинд Togloom.Trade гэх нэртэйгээр шинээр нэмэгдлээ. Хэдийгээр тоглоомын бараа бүтээгдэхүүнүүд нь гарт баригдах бодит зүйл биш боловч 1 бүтээгдэхүүн 1,000 төгрөгнөөс эхлүүлээд 50 сая төгрөг хүрэх үнээр зарагддаг. Өдөрт Монгол улсад л гэхэд хамгийн багадаа 100 гаруй бүтээгдэхүүн зарагддаг гэсэн албан бус баримт байна. 

Уг сонирхолтой зах зээлийг олж харсан Togloom.Trade-ын хамт олон  LendMN-ээс зохион байгуулсан #LendMNOpenPlatform-ийн хөгжүүлэх Хакатон тэмцээнд орж шалгарсан санаагаа амжилттай хэрэгжүүлэн  2-р байранд орсон байна. Хакатон тэмцээнээс хойш ЛэндMН мини апп-г тасралтгүй хөгжүүлсээр Togloom.Trade төслийн багийнхан энэхүү бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

ЛэндМН-ийн хэрэглэгчид Togloom.Trade нэртэй энэхүү мини апп-ыг ашиглан өөрийн хүссэн STEAM-ын бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулалх, эсвэл өөрт хэрэгтэй бараагаа зээлээр эсвэл бэлнээр худалдан авах боломжтой юм.  

Хэрэв танд ЛэндМН байхгүй бол энэ линкээр татаж суулгаарай.

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.