Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Жүн дүүргийн хүүхдүүд Сүхбаатар дүүрэгт зочиллоо

Сүхбаатар дүүрэг
2019 оны 8 сарын 15
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа БНСУ-ын Жүн дүүргийн 19 хүүхдийг багш нарын хамт өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга “Хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдаж, Монгол Улсын нийслэлийн зүрхэнд орших Сүхбаатар дүүрэгт анх удаа зочилсон Жүн дүүргийн хүүхдүүд та бүхэн боллоо.

Та бүхэн энэ байх хугацаандаа монгол орны түүх, зан заншил, ахуй соёлтой танилцан байгалийн үзэсгэлэнт газраар аялж, хүүхэд насны мартагдашгүй дурсамжтай үлдэнэ итгэлтэй байна.

Монгол Улсад зочлох хугацаандаа үзсэн, сурсан бүхнээ нутагтаа очоод найз нөхөддөө ярьж өгөөрэй. Хүүхдүүдээ сурлагын амжилт хүсье” гэлээ.

 
 
 
 
 
 

Сүхбаатар дүүрэг 2007 оноос БНСУ-ын Жүн дүүрэгтэй эгч дүүсийн найрсаг, харилцаатай ажиллаж байгаа юм.