Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх улирлаас 19.2 тэрбум төгрөг буюу 40.7 хувиар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийтийн хоолны салбарын орлого энэ оны эхний хагас жилд 217.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.3 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар өсжээ.

Ийнхүү өсөхөд рестораны орлого 22.6 (21.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн болохыг өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийн үеэр онцолж байв.  

График 1. Нийтийн хоолны салбарын орлого, зоогийн газрын төрлөөр, улирлаар, тэрбум төгрөг

 
Эх сурвалж: ҮСХ

Нийтийн хоолны салбарын орлого энэ оны хоёрдугаар улиралд 116.1 тэрбум төгрөг бол зардал нь 93.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх улирлаас орлого 19.2 (40.7%) тэрбум төгрөгөөр өсөж, зардал 4.2 (4.3%) тэрбум төгрөгөөр буурсан явдал аж.

Харин зочид буудлын салбарын орлого мөн энэ оны эхний хагас жилд 113.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.0 (31.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд, гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 21.6 (34.1%) тэрбум төгрөгөөр, зэрэглэлгүй зочид буудлын орлого 6.8 (33.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

График 2. Зочид буудлын салбарын орлого, буудлын зэрэглэлээр, улирлаар, сая төгрөг

 
Эх сурвалж: ҮСХ

Эдгээрээс харвал зочид буудлын салбарын орлого энэ оны хоёрдугаар улиралд 66.4 тэрбум төгрөг, зардал 105.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас орлого 19.2 (40.7%) тэрбум төгрөгөөр өсөж, зардал 30.5 (40.7%) тэрбум төгрөгөөр буурсан явдал аж. 

Мөн энэ оны хагас жилд хүлээн авсан зочид нь 372.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 70.1 мянгаар буюу 23.1 хувиар өссөн байна.