Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Москвагийн ойролцоо шувуутай мөргөлдсөн нисэх онгоц элгээрээ газарджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Оросын Урал Айрлайнз компанийн 226 зорчигч, нислэгийн багийн долоон гишүүнтэй онгоц шувуутай агаарт мөргөлдсөний улмаас дугуйгаа дэлгэж амжилгүй газарджээ.

Москвагийн Жуковский нисэх буудлаас Крымийн Симферополь хот руу хөөрсөн Airbus A321 онгоц агаарт хэд хэдэн цахлай шувуутай мөргөлдөж, хөдөлгүүр нь гэмтсэн байна.

Гэмтсэн онгоцыг нисгэгч нар нислэгийн хөөрөх зурвасаас нэг километрийн зайтай эрдэнэ шишийн талбайд элгээр нь газардуулжээ.

Ослын буулт хийхээс өмнө гэмтсэн хөдөлгүүрийг унтрааж чадсан тул гал гараагүй байна. Зорчигчид бүгд эсэн мэнд газардсанаас 23 хүн, тэдгээрийн дотор таван хүүхэд хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авсан тухай ОХУ-ын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Урал Айрлайнз компанийн нисгэгч нар мэргэжлийн ур чадвар гаргаж, ноцтой ослоос сэргийлж чадсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Эх сурвалж: Russia Today