Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа мэргэжлийн эрх олгох олон улсын бодибилдинг фитнесийн тэмцээн болно

Н.Мөнхзаяа iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад анх удаа дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээллээ.

Тус тэмцээн наймдугаар сарын 24-ний өдөр 12.00-20:00 цагт Corporate Convention Center-т болох юм.

IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцох боломжтой. Мөн энэ тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах шаардлагагүй аж. Тиймээс бодибилдинг фитнессээр хичээллэгч хүн бүр оролцох эрхтэй.

Тэмцээний жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгох юм байна. Мэргэжлийн тамирчин болж, цаашдаа Mr. Olympia-д оролцохын тулд IFBB Professional League холбооны тэмцээнүүд буюу Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон,  тэрхүү мэргэжлийн үнэмлэхийг авах ёстой байдаг. Тиймээс монгол тамирчдын хувьд энэ удаагийн тэмцээн маш том давуу тал болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Тэмцээн 13 төрлийн ангиллаар явагдах бөгөөд оролцох хүсэлтэй тамирчид наймдугаар сарын 16-ны дотор өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна http://ifbbpromongolia.com веб хуудсаар бүртгүүлэх боломжтой юм байна.