Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний долоон сард нялхсын эндэгдэл 1.6%-аар буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7%-аар нэмэгдсэн үзүүлэлт болохыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллээр онцоллоо. 

Мөн амьд төрсөн хүүхэд 359 (0.8%)-өөр нэмэгджээ. 

Харин энэ оны долдугаар сард 6,876 эх амаржиж, 6,947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540 (8.5%)-өөр, амьд төрсөн хүүхэд 560 (8.8%)-аар өссөн явдал байв. 

 
Эх сурвалж: ҮСХ

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны эхний долоон сард 599 болж, өмнөх оны мөн үеэс 10 (1.6%)- аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж, өмнөх оны мөн үеэс 37 (4.9%)-гоор буурчээ. 

Түүнчлэн 1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний долоон сард 13 болж, өмнөх оны мөн үеэс нэгээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр буурсан байна.

"Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний долоон сард 26.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1,050 (4.2%)-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2,219 (43.9%)-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 139 (4.6%)-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 82 (3.6%)-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1,346 (58.1%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 195 (7.3%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 164 (4.6%)-өөр, цусан суулгаар өвчлөгчид 34 (1.1%)-өөр буурсан" гэж Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Н.Өлзийханд хэллээ.