Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төслийн хэлэлцүүлэгт оролцох эцэг, эхчүүдийг бүртгэж байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах, санал авах, нээлттэй хэлэлцүүлэг 2019 оны наймдугаар сарын 16-ны Баасан гарагт 14:00 цагт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэг давхарын хурлын зааланд болно.

Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл нь хэрэглэгч болон үйлдвэрлэгч хоёр талд хамааралтай тул эцэг эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Тодруулбал, манай улсад хамгийн сүүлд 2013 онд сурагчийн дүрэмт хүувцасны загварын баримт бичиг батлагдсан. Мөн одоогоор сурагчийн дүрэмт хувцас материалын хувьд MNS стандарт шаардлагыг мөрддөг.

Гэвч өнөөг хэрнэ бэлэн бүтээгдэхүүнд нь буюу сурагчийн дүрэмт хувцасны нэгтгэсэн стандарт, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл дамжих шат дамжлагад тавигдах шаардлага байдаггүй аж.

Тиймээс сурагчийн дүрэмт хувцасны хэмжээ /юбканы урт, өмдний өргөн/,  чанарт тавигдах нэгдсэн стандарт, шаардлагын талаар нээлттэй хэлэлцүүлж, эцэг эхчүүд болон үйлдвэрлэгчдээс санал авах юм. 

Жич: Зөвхөн бүртгэл хийлгэж оролцоно уу.

Хэрвээ та хэлэлцүүлэгт оролцож, хүүхдийнхээ дүрэмт хувцасны стандартад саналаа хэлэх бол өнөөдөр амжиж бүртгүүлнэ үү.

Холбоо барих утас: 99099241, 88081367

 

Эх сурвалж: ХХААХҮЯам