Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар мэдээлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба, НЗХТЗИГ-с мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын III байр, B1 давхрын танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний долоодугаар сарын статистик мэдээллийг танилцуулна.

Монгол бөхийн өргөөнд

11:00 цагт Казах кураш бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17,18-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа болох талаар мэдээлнэ.

Премиум Паласе 3 давхарт

11:00 цагт Монголд анх удаа Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн олон улсын тэмцээн зохион байгуулагдах тухай мэдээлнэ.

БОАЖЯ-ны Хаан танхимд

15:00 цагаас "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-т заасны дагуу ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох ажлыг Хаан, Хас, Төрийн банктай хамтран эхлүүлж буй талаар мэдээлэл хийнэ.