2021/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.17₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-6°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S26
09:00
S26
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын бүлгийн хуралд оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Бүлгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналын томьёоллыг нэг бүрээр хэлэлцэхээс гадна Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томьёоллыг ч мөн хэлэлцэж байгаа учир ийнхүү хурал үргэлжилсээр байгаа аж. 

Өнөөдрийн бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зөвшилцийн ажлын хэсгийн даргын хувиар оролцох юм байна.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн гэж хэлж болно" хэмээсэн. 

Зөвшилцлийн явцад Ерөнхийлөгч өргөн барьсан хуулийн төслөөсөө нийслэл, газар өмчлүүлэх болон төв банктай холбоотой саналуудаа татаж авсан. 

Харин УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дэх бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсныг албаны эх сурвалжууд мэдээллээд байгаа билээ. 

x