Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар Өмнөд Солонгост зорчиж буй иргэддээ болгоомжтой байхыг анхааруулав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост энэ долоо хоногт болох хоёр үйл явдлыг угтуулан Япон улсын засгийн газар иргэддээ зориулж анхааруулга гаргажээ.

Өнөөдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгос даяар дайны үед Японы армийн янхны газруудад хүчээр ажиллаж байсан охид, бүсгүйчүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болох юм.

Харин маргааш буюу Пүрэв гараг нь Солонгосын хойг Японы колоничлолоос салсны 74 жилийн ойн өдөр ажээ.

Японы гадаад хэргийн яам Өмнөд Солонгост байгаа болон тус улсыг зорьж байгаа иргэддээ энэ өдрүүдэд болох олон нийтийн арга хэмжээнүүдээс болгоомжлохыг сануулсан байна.

Өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Солонгосын дээд шүүх дайны үед боолчлогдож байсан иргэдэд Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргаснаар хоёр орны харилцаа муудаж эхэлсэн юм.

Сүүлийн сар гаруй хугацаанд хоёр улсын засгийн газар харилцан бие биеийн эсрэг худалдааны бодлогоо чангатгаад байна. 

 

Эх сурвалж: Reuters