Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн "Солонгосын 7 хоног"

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Солонгосын 7 хоног" арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр эхэллээ.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд болж буй энэ арга хэмжээ энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Тус арга хэмжээг БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, нийслэлийн засаг даргын тамгын газар, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй. 

Хөтөлбөр ёсоор өнөөдөр “К-Поп” дуу, бүжгийн тэмцээний урьдчилсан шалгаруулалт, Солонгосын үндэсний хөгжмийн тоглолт, солонгос хоолны фестиваль болох аж. 

"Солонгос хоолны фестивалийн үеэр солонгос хоолны газруудаас төлөөллүүд ирж, солонгос хоолыг хэрхэн хийх аргаас хуваалцаж, хоолны амталгааг зохион байгуулна. Урьдчилсан шалгаруулалтад 30 орчим хамтлаг оролцсон К-поп тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ сарын 17,18-нд болно. Харин Солонгосоос ирэх хамтлагийн тухайд үзэгчид өөрсдийн биеэр хүрэлцэн ирснээр мэдэх боломжтой. Арга хэмжээ ажлын өдрүүдэд 15:00-20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 14 цагаас хойш үргэлжлэнэ" хэмээн зохион байгуулагдчын зүгээс онцоллоо. 

Гэрэл зургуудыг сонирхоно уу 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг