Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт болон багц асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/413937852661986/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

Зээлийн сангаас дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцагчдад зээл олгодог. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ сантай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Тухайлбал, Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом хадгалагдаж байна. Энэ асуудал шийдэгдэхээр болсон. Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлж, дипломыг олгох боломжтой болж байгаа бөгөөд энэ тухай асуудлыг УИХ-д өргөн барина.

13 мянга гаруй иргэний зээлийн дүн нийтдээ 16 тэрбум төгрөг. Дунджаар 500,000-1,000,000 гаруй төгрөгийн зээлтэй байсан.

Боловсролын зээлийн сан буюу тухайн үеийн Төрийн сан нь 

нэгдүгээрт голч оноогоор төгсвөл бүрэн чөлөөлдөг байсан,

хоёрдугаарт зээл авсан иргэд төгсөөд 5 жилийн турш нийгмийн даатгал төлсөн бол чөлөөлөх үндэслэлтэй байсан.

2008 оноос хойш шинэ журам гарсан тул дээрх журмаар чөлөөлөлт явагдаагүй. Шинэчлэгдсэн журмын дагуу диплом чөлөөлөх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж чөлөөлүүлэх ёстой болсон.

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар зөвлөгөөн болно

Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг 2019 оны есдүгээр сард зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн шинжлэх ухааны байгууллагуудыг нэгтгэх, парк байгуулах, судалгааны нэгдсэн лабораторийг бий болгох зэрэг шинжлэх ухааны байгууллагуудтай холбоотой томоохон ажил, төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас төлөвлөж буйг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулав.