Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсэн дунд хатаасан өлөн нуун хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
 
Эх сурвалж: ГЕГ

Их хэмжээний хатаасан өлөн хилээр нуун гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол Улсын иргэн Б нь Т компанийн "Фотон" маркийн авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлэн дэх нүүрсэндээ өлөн нуусан байжээ. Шуудайнд хийж бэлтгэсэн 16 боодол буюу бод малын 498 кг хатаасан өлөн нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. 

Мөн наймдугаар сарын 8-ны өдрийн 14:30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол Улсын иргэн  А “Т” ХХК-ны "Фотон" маркийн авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлэн дэх нүүрсэн дундаа шуудайд хийж бэлтгэсэн 17 боодол 509 кг чулуу нуун гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Энэ хэргийг Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулашгүй ажиллагаа явуулжээ.

 

 

Эх сурвалж: ГЕГ