Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын армийн хоёр хөлгийг Хонг Конгийн боомтод нэвтрүүлэхээс Хятад улс татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр хөлгийн Хонг Конгийн боомтод нэвтрэх хүсэлтэд Хятадын засгийн газар татгалзсан хариу өгсөн тухай Номхон Далайн флот өчигдөр мэдээлжээ.

USS Green Bay байлдааны хөлөг ирэх Бямба гарагт, USS Lake Erie хөлөг ирэх сард тус тус Хонг Конгийн эрэгт хүрэх төлөвлөгөөтэй байсныг уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ямар шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй нь тодорхойгүй байна. Хоёр сар орчим хугацаанд Хонг Конг хотод үргэлжилж буй иргэдийн тэмцэл уг шийдвэрт нөлөөлсөн бололтой.

Сүүлийн үед Бээжингийн эрх баригчид тус хотод болж буй үйл явдалд Өрнөдийн орнууд буруутай гэж мэдэгдэх нь нэмэгдээд байна.

Саяхан АНУ-ын дипломат ажилтан Хонг Конгийн тэмцлийн удирдагчтай уулзсан тухай мэдээлэл хэвлэлээр тарсны дараа Бээжингийн эрх баригчид улс орных нь дотоод хэрэгт оролцохгүй байхыг Вашингтонд анхааруулж байв.

АНУ-ын тэнгисийн флотын хөлөг хамгийн сүүлд дөрөвдүгээр сард Хонг Конгийн боомтод саатаж байжээ.

 

Эх сурвалж: AFP