Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Та хүүхдээ Хятадад сургахаар төлөвлөж байна уу

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 14
Сурталчилгаа

БНХАУ-ыг зорин суралцаж буй оюутан залуус жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Жилд дунджаар 500-700 орчим залуус БНХАУ-ыг зорин суралцдаг тоо баримт байна. Ихэвчлэн Бээжин, Шанхай, Харбин, Тянжин, Далиан, Үхан  гэх мэтчилэн хотуудыг зорин суралцдаг байна.

Күнз Боловсролын Төв нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд БНХАУ-ын шилдэг их дээд сургуульд НЭМЭЛТ ЗУУЧЛАЛЫН хураамжгүйгээр бүртгэл авч байгааг дуулгахад таатай байна. Ингээд Күнз Бловсролын төвийн сургалт зуучлалын  менежертэй ярилцацгаая.


-Сайн байна уу? Оюутан залуус маань ихэвчлэн аль хотыг зорин суралцаж байна вэ?

-Сайн байна уу? Оюутан залуусын сонголт янз бүр байдаг. Зарим элсэгчид маань Бээжин, Шанхай хотыг сонгоно, шалтгаан нь ирж буцахад амар, хөгжил өндөртэй, БНХАУ-ын томоохон гэгдэх хотууд учир энэхүү хотуудыг сонгоно, Зарим элсэгчид эцэг эхчүүд маань хэл сурахад Монгол оюутан багатай хотод сурвал орчин илүү бүрдэнэ гэж үзээд Монголчууд бага хот аль вэ гэж асууна. Энэ тохиолдолд бид Харбин хотыг санал болгодог юм. Харбин хот нь амьдралын өртөг бага /хямд зардлаар сурах боломжтой гэсэн үг/ цэвэр мандарин/төв аялага/ аялагатай хот учир хятад хэлийг сурахад хамгийн тохиромжтой, цаг уурын хувьд манай улстай төстэй цаг агаартай, бусад хотыг бодвол тайван, аюулгүй, Монгол оюутан харьцангүй бага байдаг учир Харбин хотыг санал болгодог.

 
 

-Хятадад сурах давуу тал юу байна? Ажил хийх боломжтой байдаг уу?

-Хятад хэл сурахын давуу тал маш олон бий. Хөрш улсынхаа хэлийг эзэмшинэ гэдэг маань бидний хамгийн том давуу тал, Хэлтэй бол Хөлтэй гэдэг шүү дээ. Сүүлийн жилүүдэд Хятад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй залуус жил ирэх тусам нэмэгдсээр байна. Эцэг эхчүүд маань ч Хятад хэлний ашиг тусыг илүү ихээр ойлгож хүүхдээ БНХАУ-ын Их Дээд Сургуулиудад боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг болсон байна аа. Мөн Хятад хэлний оноо /HSK/ аваад БНХАУ-ын Их Дээд Сургуулиудад 100% тэтгэлэгтэй сурах боломжтой гэдгийг оюутан залуус маань ойлгож илүү их хичээж суралцаж байгааг харахад таатай байдаг. Мөн хэлний бэлтгэлдээ болон мэргэжилийн ангидаа БНХАУ-д суралцаж байгаа залуус олон талын чадвараа хөгжүүлэх боломжтой байдаг нь бас нэг давуу тал гэж бодож байна.

Харин ажил хийх тухайд бол боломжгүй байдаг. Учир нь сурагчийн виз буюу X1 виз даруулсан сурагч маань зөвхөн сурах боломжтой байдаг учраас ажил хийхийг хориглодог байгаа.

-Хятадад сурахад 1 жилийн төлбөр хэд вэ?

-Хятадад сурахад 1 жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 6 сая орчим төгрөг болдог. Хэрвээ хэлний бэлтгэлд сурах гэж байгаа бол хагас жилээр сургалтын төлбөрөө төлж болно, хотоосоо хамаараад 2 сая- 3сая орчим төгрөг болдог байгаа. Жишээлбэл: Харбин Технологийн Их Сургуулийн хагас жилийн сургалтын төлбөр 7500юань, байр 3000 юань байдаг.

Орчинд нь хэл сурах гэдэг бол үнэхээр өөр ойлголт байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Унтахаас бусад цагт Хятадаар ярих боломжтой гэж ойлгож болно. Өрөөндөө гадаад хүнтэй байдаг учраас хоолоо идсэн үү? Хамт хоол идэх үү гэх мэтчилэн өнөөдөр чиний цэвэрлэгээ хийх өдөр шүү гэж хэлэхийн тулд Хятадаар ярьж эхэлдэг учир хэлээ бүх түвшид хөгжүүэх боломжтой. Сонсгол, яриа, дүрэм, бичиг гээд 4 чадвараа зэрэг хөгжүүлнэ гэсэн үг.

 
 

-Ямар ямар сургуульд явуулж байна ?

-Сонголт бол нээлттэй байгаа. Ямар ч сургуульд сурах боломжтой, Манайх хэрхэн яаж сургуультай хамтран ажилладаг вэ гэдэг талаар хэлэх нь зөв байх гэж ойлгож байна. Бид жил бүр сургуулиудтай биечлэн очиж уулзаж сургуулийн орчин тойрон, анги танхим, дотуур байр гэх зүйлстэй танилцаж гэрээ байгуулж хамтран ажиллах эсэхээ шийддэг байгаа. Манай талд сонголт байгаа  гэсэн үг л дээ, аль ч сургуулиудтай хамтран ажиллах боломжтой. Мэдээж Хятадын топ 5-н сургууль бол хамтран ажиллах боломжгүй , гэхдээ бүртгүүлэх боломжтой, ийм сургуулиудад бол бид зуучлалын тодорхой хэмжээний хөлстэй бүртгэж авдаг байгаа, Гэхдээ бүртгэлийн хугацаа аль эрт дуусчихдаг болохоор энэ эхний 5-д жагсдаг сургуульд суралцах боломжгүй гэсэн үг.

Бид “БНХАУ-ын Шилдэг 100”-н сургуульд багтдаг сургуулиудруу зуучладаг.Үүнээс жишээ болгож хэлэхэд  “БНХАУ-ын Шилдэг 100”-н сургуулийн 19-д жагсдаг Харбины технологийн их сургуультай хамтран ажилладаг байгаа. Энэ сургууль нь технологийн чиглэлээр дэлхийд данстай сургууль юм. Тус сургуулийн сургалтын чанар, сургуулийн орчин, багш нарын ур чадвар маш сайн, мөн Харбин хотын хамгийн олон гадаад оюутантай сургууль юм. Мэдээж Хятал хэл сурахаар зорьж байгаа оюутан залууст тус сургуулийг санал болгодог байгаа.

-Оюутан залуус маань тэтгэлэгийн талаар мэдээлэл авах сонирхолтой байгаа байх. Энэ талаар?

-Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? гэсэн асуулт мэдээж маш их ирдэг. Тэтгэлэгт сурлагын дүн /+90А/ хүүхэд хамрагддаг байгаа. Тухайн хүүхэд сургуульдаа хагас жил хэлний бэлтгэлдээ сураад ирэхээр сургуульд ямар ямар тэтгэлэг байдаг, яаж материал бүрдүүлдэг, хэнд материалаа өгөх боломжтой гээд бүх мэдээлэл тодорхой болдог. Зарим тохиолдолд онц сайн сурсан элсэгчийг сургууль нь өөрсдөө уулзаж тэтгэлэг санал болгодог юм. Тэгэхээр сурч байх явцдаа сайн сурч HSK оноо өндөр авах хэрэгтэй гэсэн үг. Хүн хичээвэл бүх зүйл нээлттэй байдаг. Өөрсдөө ч гэсэн сургуулийнхаа сайт уруу ороод мэдээлэл аваад зааврын дагуу материал бүрдүүлж өгөх бүрэн боломжтой байдаг.

 
 

-Ярилцлага өгсөнд баярлалаа, танай бүртгэлийн хугацаа хэзээ дуусч байгаа вэ?

-Баярлалаа, Манай төвийн бүртгэлийн хугацаа 8-р сарын 23-д дуусч байгаа. Ямар нэгэн зуучлалын хураамж байхгүй, олон жилийн туршлагатай байгууллага та  бүхний өмнө нээлттэй байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Утас: 8876-5555 7000-5055

Хаяг: Монголын залуучуудын холбоо 400 тоот

ФБ: https://www.facebook.com/kunzmn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.