2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
07:00
S32
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S30
14°
11:00
S26
17°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S26
21°
15:00
S30
21°
16:00
S30
21°
17:00
S30
21°
18:00
S30
20°

У.Хүрэлсүх: Энерги хуримтлуулах зай хураагуурын станц барих асуудлыг дэмжиж байна

ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн  2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар болон Турбогенератор №4-ийн хүчин чадлыг 20Мвт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын явцтай  өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар танилцлаа.

 

Ерөнхий сайдыг “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагууд болон ажилчид угтан авч, станцынхаа  үйл ажиллагааг танилцуулсан юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувь хангагдсан

 

“Өвлийн ид ачааллын 12, 01 дүгээр сард долоон ширхэг зуух, долоон турбинтэй ажиллахаар төлөвлөж байна. Хэрэглээний өсөлтөөс хамаарч богино хугацаанд найман зуух, долоон турбинтэй ажиллах боломжтой. Үүний тулд ТА№1-ийн төслийн ажлыг ирэх 11 сард дуусгаж ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувь хангагдаад байна. Үндсэн тоноглолын засварууд эхнээсээ хийгдэж дууссан.

Нүүрсний нөөцний хувьд өнөөдрийн байдлаар 133,663 тонн нөөцтэй, ирэх аравдугаар сарын сүүл гэхэд 213,826 тонн нүүрсийг нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн   дарга Ү.Төмөрхуяг мэдээлэл хийлээ.

Мөн 2018 оноос 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх “МОН-ПИ-10” төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар хэллээ. Уг төсөл нь Японы Засгийн газрын 4,2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа аж. Турбины хяналт удирдлага, тохируулгын системийг шинэчлэх болон зууханд үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах, тээрмийн бул таваг шинэчлэх гэсэн хоёр багц ажил хийгджээ.

 

Цаашид ЭХЯ, ДҮТ ХХК, “ДЦС-4” ТӨХК хамтран ажлын хэсэг байгуулж “ДЦС-4” ТӨХК дээр 100 мВт/250мВт.ц чадалтай энерги хуримтлуулах зай хураагуурын станц ашиглалтанд оруулах судалгааг хийж байгаа аж. Станцын удирдлагуудын зүгээс ерөнхий сайдад болон хотын даргад хандаж үнсэн сан №8-ийг барихад дэмжлэг үзүүлэх болон 2РТ буюу дотоод хэрэгцээний бэлтгэл трансформаторыг суурилуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх станцын удирдлагууд ажилчидад хандан хэлэхдээ “Өвлийн бэлтгэл ажил хангагдаад явж байгаа нь сайшаалтай. Хугацаа алдалгүй үлдсэн тоноглолуудын засварын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах нь чухал. Энерги хуримтлуулах зай хураагуурын станц барих асуудлыг дэмжиж байна.  “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлыг судлаад эргээд хариу өгөх болно” гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x