Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ХК 2019 оны эхний хагаст 28.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

З.Санжаа, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголын хөрөнгийн бирж-д бүртгэлтэй АПУ ХК болон түүний охин компаниуд 2031 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж 2019 оны эхний хагаст 62.9 сая литр бүтээгдэхүүн борлуулж 218.5 тэрбум төгрөг (өмнөх оны мөн үеэс ~9% өссөн) -ийн борлуулалтын орлого олж, улсын төсөвт 140 тэрбум төгрөг (өмнөх оны үеэс 17% өссөн) төлж, тайлант үед 28.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Үйл ажиллагааны ашгийн маржин 19%, Цэвэр ашгийн маржин 14%, EBITDA буюу татвар, хүү, элэгдлийн өмнөх ашгийн маржин 26% байна.

Түүнчлэн компани 30 шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж бүтээгдэхүүний багцад шинээр "вино" төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн байна. 

Монголын хөрөнгийн биржийн веб сайтад байршиж буй АПУ ХК-ийн 2019 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцана уу.