Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хөрөнгийн бирж болон Үнэт цаасны бирж эхний хагас жилд 90.5 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 2.605 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.8% өсжээ. 

Тайлант үед нийт 82.5 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдэж, хөрвөх чадвар 3.2 хувь болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 пунктээр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээг 2018 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 8.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр өсжээ. Түүнчлэн тайлант үед ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 823.8 нэгжээр буюу 4.1 хувиар өсөж, 20,785.21 нэгж болсон гээд олон эерэг үзүүлэлтүүдийг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос танилцууллаа. 

Энэ оны эхний хоёр улиралд Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны бирж нийт 90.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүнээс 42.5 тэрбум төгрөг нь анхдагч зах зээлийн арилжаа байжээ. Точвхондоо, нийт гүйлгээний 91.2 хувь нь хувьцааны, 8.7 хувь нь Засгийн газрын үнэт цаасны, 0.1 хувь нь бондын гүйлгээ хийгдсэн байна. 

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй, үнэт цаасны 53 компани, бүртгэлтэй 307 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.