Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Nike компани сарын төлбөртэй пүүз сольж өмсөх үйлчилгээ нээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хүүхдүүд хурдан өсөж, шинэ авсан гутал нь удалгүй багаддаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Nike компани АНУ-д нэгэн шинэ үйлчилгээ эхэлж байгаагаа өчигдөр зарлажээ.

Энэ бол сарын тогтмол төлбөр төлөөд пүүз сольж өмсөх “Nike Adventure Club” үйлчилгээ юм. Уг үйлчилгээ нь сарын $20, $30, $50-ын төлбөртэй гурван сонголттой.

Хэдийг төлснөөсөө хамаараад сар тутам, хоёр сар тутам, улирал тутамд өмссөн пүүзээ шинээр солиулах боломжтой байх юм. Нийтдээ 100 гаруй пүүзний загвараас сонголтоо хийх энэ үйлчилгээ хоёроос 10 насны хүүхдүүдэд зориулагджээ.

Хүүхдийнх нь Nike эсвэл Converse брэндийн пүүз багадахад эцэг эх нь буцааж илгээгээд оронд нь том хэмжээтэй шинэ пүүз хүлээж авах юм.

АНУ-ын хүүхдийн гутлын зах зээлийг жилд $10 тэрбумын эргэлттэй гэсэн тоо баримт бий.

 

Эх сурвалж: Business Insider