Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд оруулах ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Цаг үеийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийг сонслоо. Зам засварын ажлууд гадны зээл тусламжаар хийгдэж байгаа. Эдгээр ажлууд чанартай хийгдэх ёстой. Үүний хажуугаар иргэдийн бухимдуулж байгаа зүйл бол түр замын асуудал.

Налайхын 20 гаруй км замын хажуугаарх түр зам, Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замууд иргэдийг маш их бухимдуулж байна. Яагаад гэвэл тэдгээр замууд стандартын дагуу хийгдээгүй. Дээр нь энэ жил бороо хур ихтэй учраас түр замаар явахад хүндрэлтэй, иргэдэд эдийн засгийн хохирол учруулж байна. 

Яамны зүгээс өгсөн мэдээллээр эдгээр замын ажлын санхүүжилтийн нөхцөл байдал хангалтгүй байгаа нь харагдаж байна. 200 гаруй км түр зам тавихад 6.5 тэрбум төгрөг төсөвлөнө гэдэг байж болшгүй зүйл. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг холбогдох яаманд хэллээ. 

Мөн АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийн даргад гурван зүйлийн шаардлага хүргүүлсэн. 

Нэгд, парламентын засаглалтай байх юм бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх,

Хоёрт, улс орны эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгаас эхлэх ёстой. Өнөөдрийн томьёолсон шиг байвал асуудал шийдэгдэхгүй. Тиймээс орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлын хангах тал дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. 

Гуравт, УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах асуудал. Үүргээ биелүүлээгүй бол иргэдийн болон Их хурал өөрийн санаачлагаар эгүүлэн татдаг асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой.   

Энэ гурван асуудал дээр бид саналын томьёолол бэлдэж дуусаад, зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэмжлээ. 

Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээр хэлэлцүүлэхгүй, үнэмлэхүй олонхоороо түрж батлах юм бол АН энэхүү хэлэлцүүлэгт оролцохгүй" гэлээ.