2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
06:00
S31
07:00
S32
08:00
S30
09:00
S30
11°
10:00
S30
14°
11:00
S26
17°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S26
20°
15:00
S30
21°
16:00
S30
21°
17:00
S30
21°

“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN

Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны долоодугаар сарын 06-16-ны өдрүүдэд 5,000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Тус уралдааныг 2019 оны долоодугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд өнөөдөр талархал гардууллаа.

 
 
 
 

Талархлыг “Торгоны зам” автораллигийн улсын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн зохион байгуулагчдад баяр хүргэлээ.

Энэ үеэрээ Монгол Улс олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгээ баталж, цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаан, бусад нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах бааз, суурьтай болсон нь чухал юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцлов.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x