Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажилтай танилцана

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр компаниудад

09:30-15:00 цагийн хооронд Ерөнхий сайд  У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэл, томоохон төсөл арга хэмжээнүүдийн явц байдалтай танилцана.

Сити цамхагийн хурлын танхимд

10:00 цагаас “Монгол Хүүхдийн биеийн хэмжээ” судалгааны үр дүн, ач холбогдлыг нийтэд танилцуулах, судалгааны үр дүнг цаашид хэрхэн ашиглах талаар үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд танилцуулах зорилготой арга хэмжээ болно.

СЗХ-ны 211 тоотод

11:00 цагаас СЗХ-ноос үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ-ны салбарын 2019 оны 2-р улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймыг танилцуулж, Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн итгэлийн судалгааны 2-р улирлын үр дүнг мэдээлнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

Үндэсний хэвлэл мэдээллийн тѳвд

11:30 цагт Үндсэн хуулийн нэмэлт, ѳѳрчлѳлтийн талаар улс тѳрийн намууд байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийнэ.