Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сар гаруй хугацаанд сураггүй байсны эцэст Туркменистаны ерөнхийлөгч ил гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Туркменистанд эхэлж байгаа Каспийн Орнуудын Эдийн Засгийн Чуулганыг тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нээж үг хэлжээ.

Тэрээр долдугаар сарын 5-наас хойш олон нийтийн нүдний өмнө ил гараагүй байсан юм. Каспийн тэнгисийн эргийн Аваза хотод эхэлсэн чуулганыг Бердымухамедов нээж 20 минутын турш үг хэлжээ.

Дараа нь тэр уг чуулганд оролцож байгаа ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев болон Азербайжан, Казахстан, Ираны удирдагчидтай уулзсан байна.

Бердымухамедовын бие эрүүл, хэлсэн үг нь тод байсныг чуулганы нээлтийн шууд дамжуулалт харуулжээ.

Хэсэг хугацаанд сураггүй байсан 62 настай ерөнхийлөгчийн эрүүл мэнд муудсан, нас барсан тухай цуурхал долдугаар сарын 20-ноос эхлэн Оросын хэвлэлүүдээр тараад байв.

Харин Туркменистаны засгийн газар ерөнхийлөгчөө наймдугаар сарын 15-ныг хүртэл амарч байгаа тухай мэдэгдэж, төв телевиз нь түүний амралтын үеэр хийсэн гэх бичлэгийг давтан үзүүлж байсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty