Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс Японыг гадаад худалдааны “цагаан жагсаалт”-аасаа хаслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар Япон улсыг гадаад худалдааны давуу эрхтэй орнуудын жагсаалтаас хасах болсноо өнөөдөр зарлалаа.

Японы засгийн газар энэ сарын эхээр Өмнөд Солонгосыг мөн импортын онцгой эрхтэй орнуудын жагсаалтаасаа хассан юм.

Япон улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох бүртээ Өмнөд Солонгосын компаниуд засгийн газраасаа зөвшөөрөл авах ёстой болж байна. Өмнө нь Япон улсад бараа экспортлоход ийм хяналт шалгалтгүйгээр түргэн шуурхай шийдэгддэг байжээ.

Одоогоор Өмнөд Солонгосын гадаад худалдааны “цагаан жагсаалт”-д 29 улс байдгийн нэг нь Япон юм. Шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө 20 хоногийн турш олон нийтээс санал авдаг журамтай.

Тиймээс шинэ журам есдүгээр сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа юм. Энэ хугацаанд Сөүлийн эрх баригчид Японы талаас гарсан ямар ч саналыг нээлттэй хүлээн авна гэдгээ мөн мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press