2020/06/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
17°
|
10:00
S26
16°
11:00
S26
18°
12:00
S26
20°
13:00
S26
21°
14:00
S30
23°
15:00
S26
25°
16:00
S30
25°
17:00
S26
25°
18:00
S26
24°
19:00
S30
23°
20:00
S26
21°
21:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын тэнгисийн флотын хөлгүүд “touchscreen” удирдлагаа механик товчоор солихоор болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг

АНУ-ын тэнгисийн флот технологийн дэвшлээс нэг алхам ухрах шийдвэр гаргажээ. Тодруулбал байлдааны хөлөг онгоцнуудынхаа жолоодлого, хяналтын системээс хуруугаар удирддаг “touchscreen”-ийг хасаж, оронд нь механик тохируулга, товчнуудыг нэвтрүүлэхээр болсон байна.

Ингэх болсон шалтгаан нь 2017 онд гарсан ослын дүгнэлт дээр үндэслэжээ. Тухайн үед АНУ-ын тэнгисийн флотын USS John S.McCain хөлөг Либерийн далбаатай ачааны хөлөг онгоцтой Сингапурын ойролцоо мөргөлдөж, 10 усан цэрэг амь үрэгдэж байв.

Сүүлд гарсан шалгалтын дүгнэлтэд хөлгийн “touchsreen” дээр суурилсан удирдлагын системийн хэрэглэхэд төвөгтэй байдал, хөлгийн багийн ур чадвар хоёр осол гарахад хавсран нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Тиймээс байлдааны хөлгүүдийн жолоодлогыг буцаан товчлууртай болгох шийдвэр гарсан байна. Уламжлалт механик удирдлагатай хөлгүүд 2020 оны зунаас ашиглалтад орох ажээ.

Хуучин хөлгүүдээс механик удирдлагад шилжүүлсэн анхны хөлөг нь USS Ramage болох бол цоо шинээр механик удирдлагатай үйлдвэрээс гарах анхны хөлөг нь USS Ted Stevens болох юм байна.

 

Эх сурвалж: Enagdget

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x