Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс түүхэндээ гурав дахь хүчтэй далайн хар салхинд нэрвэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Далайн хүчтэй хар салхи Лекима өчигдөр Хятадын зүүн эрэгт хүрснээр олон зуун нислэг цуцлагдаж, сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Лекима нь тус улсын түүхэнд гурав дахь хүчтэй хар салхинд тооцогдож байгааг Хятадын төв телевиз мэдээлсэн байна.

Анх Филиппиний тэнгист үүсэхдээ супер хүчтэй хар салхинд тооцогдож байсан Лекима Бямба гарагийн өглөө эрт зүүн Хятадын Зэжянь мужид хүрэхдээ эрч нь буурч 187 км/цаг хурдтай болоод байжээ.

Хятадын цаг уурын алба Баасан гарагт нэгдүгээр түвшний аюулын дохио зарлаад байсан бол өчигдөр хоёрдугаар түвшин болгож бууруулсан байна.

Гэсэн ч хар салхины хор хөнөөл өндөр байлаа.

Хар салхины улмаас Зэжянь мужид хөрсний нуралт үүссэнээс 18 хүн амь үрэгдэж, 14 хүн сураггүй болсон байна. Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэнжэн, Чэнду хотуудын нисэх буудалд 625 нислэг цуцлагдажээ. Зэжянь чиглэлийн олон арван төмөр замын аялал мөн цуцлагдсан байна.

Шанхай хотын 250,000, Зэжянь мужийн 800,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бол Зэжянь мужид 2.72 сая айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Өчигдөр мөн Шанхай хотын Диснейлэндийг хаасан байна.

Лекима хар салхи өнөөдөр эрч нь суларч, Хятадын зүүн эрэг дагуу хойд чиглэлд шилжих юм.

 

Эх сурвалж: Reuters