Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсгийн туршилтын үеэр таван мэргэжилтэн амь үрэгдсэнийг Росатом компани хүлээн зөвшөөрөв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт ОХУ-ын Архангельск мужид орших цэргийн баазад пуужингийн туршилт явуулах үеэр осол гарч, хоёр хүний амь үрэгдсэн тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлж байсан.

Тэгвэл өчигдөр төрийн өмчит Росатом компани уг ослын үеэр цөмийн эрчим хүчний таван мэргэжилтэн нь амь үрэгдэж, цэргийн алба хаагч болон энгийн иргэн гурван хүний бие их хэмжээтэй түлэгдсэн тухай мэдээлжээ.

Пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үед гал гарч, дэлбэрэлт болсон байна.

Дэлбэрэлтийн үеэр цэргийн баазаас 30 км зайтай Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ богино хугацаанд огцом өсөөд эргэж буурсан тухай мэргэжилтнүүд мэдээлжээ.

Тодруулбал 30 минутын хугацаанд цацраг туяаны түвшин хэвийн хэмжээнээс гурав дахин өсөөд эргэж буурсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд цацрагийн түвшин дахиж өсөөгүй, хэвийн хэмжээнд байгааг Северодвинск хотын захиргаа Баасан гарагт мэдэгджээ.

Сошиал сүлжээнд тусгай хамгаалалтын хувцастай хүмүүс нисдэг тэргээр цэргийн баазад ирж, түлэгдсэн хүмүүсийг авч яваа дүрс тарсан байна.

Эх сурвалж: Russia Today