Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Таван залууг цагдаа нар буудсан нь тогтоогдсон, би буудаагүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан таван иргэний ар гэрийнхэн УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас хохирол нэхэмжилсэн боловч түүнийг нэхэмжлэлээ хүлээн авахгүй байгаа тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэх болсон.

Энэ асуудалд тайлбар хийхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. 

Дээрх мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Ж.БатзанданЭнэ бол Б.Хурц генералын зохион байгуулж байгаа зүйл. Одоогоос 11 жилийн өмнө таван залууг гэр рүүгээ явж байхад шөнийн цагаар цагдаа нар буудчихсан нь тогтоогдсон. Батзанданд буу байгаагүй. Батзандан буудаагүй гээд тогтоогдчихсон. Энэ хэрэг хаагдаад, хэрэгсэхгүй болсон. Буудсан цагдаа нар нь ялаа аваад явсан” гэсэн хариулт өгөв.