Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орноосоо дүрвэсэн Тайландын ерөнхий сайд асан Сербийн иргэн болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Балканы хойгийн Серби улс Тайландын ерөнхий сайд асан Инглук Шинаватрад иргэний харьяалал олгосон тухай өчигдөр мэдээлжээ.

Шинаватра нь хоёр жилийн өмнө ял шийтгэлээс зугтаж, эх орноосоо дүрвэсэн бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.

Сербийн паспорттой болсон экс ерөнхий сайд дэлхийн 100 гаруй оронд визгүй зорчих боломжтой болж байна. Үүнд Европын Холбооны ихэнх гишүүн орон багтана.

Тайландын дээд шүүх Шинаватраг дүрвэснээс хойш сарын дараа 2017 оны есдүгээр сард түүнд өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр таван жилийн хорих ял оноож байжээ.

Одоо 52 настай Шинаватра 2011 онд Тайландын анхны эмэгтэй ерөнхий сайд болж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан шалтгаанаар 2014 онд огцорч байв.

Түүний засаглалын дараа армийнхан Тайландын засгийн эрхийг авсан юм.

Шинаватрагийн төрсөн ах Таксин мөн Тайландын ерөнхий сайд байсан бөгөөд авлигын хэрэгт шийтгүүлэхээс зугтаж 2006 онд эх орноосоо дүрвэж байв.

Тэрээр 2009 онд Монтенегро улсын иргэн болсон юм.

 

Эх сурвалж: Reuters