Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Америк-Хятадын худалдааны дайны ялагч нь Мексик болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

2019 оны эхний зургаан сарын байдлаар Мексик улс түүхэндээ анх удаа АНУ-ын худалдааны хамгийн том түнш болсон байна.

Америк-Хятадын худалдааны дайн Мексик улсад ийм боломж олгожээ.

2019 оны эхний хагасын байдлаар Мексик улс нийт $308.9 тэрбумын худалдааг хойд хөрштэйгээ хийсэн бол хоёрдугаарт Канад улс $306.3 тэрбумаар, гуравдугаарт Хятад улс $271 тэрбумаар тус тус жагссан байна.

Мексикийн худалдааны хэмжээ АНУ-ын нийт гадаад худалдааны 15 хувьтай тэнцжээ.

Харьцуулбал 2015-2018 онд Хятад улстай хийдэг худалдаа АНУ-ын нийт гадаад худалдааны 20-оос дээш хувийг тогтмол эзэлдэг байв.

Гэтэл 2019 оны эхний хагаст АНУ-ын Хятадаас импортлосон хэмжээ өмнөх оны мөн үеийн $250 тэрбумаас $219 тэрбум болон буурсан бол экспорт нь $64 тэрбумаас $51 тэрбум болон буурсан байна.

Түүхийн турш АНУ-ын хамгийн том худалдааны түнш байсан Канад улс байр сууриа 2007 оноос хойш Хятадад алдсан юм.

Харин худалдааны дайн үүсээгүй бол Мексик улс хэзээ ч Америкийн нэг номерын худалдааны түнш болохооргүй байжээ.

Эх сурвалж: Quartz