2020/09/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
22:00
S26
10°
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S26
04:00
S26
05:00
S26
06:00
S26
07:00
S26
08:00
S26
09:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тагнуулын байгууллагын “106” тусгай дугаар ажиллаж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг

2019 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тагнуулын байгууллагын харьяалан шалгах гэмт хэргийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл авч, хамтран ажиллах тусгай дугаар 106 /үнэ төлбөргүй/ үйлчилгээг нэвтрүүлж байна.

Иймд тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх бол 1800-1280, 106 дугаарын утсанд хандахыг зөвлөлөө.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно” гэж заасныг үндэслэн Тагнуулын ерөнхий газар иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор  2006 оноос тусгай дугаар 1800-1280 /энгийн утасны тарифтай/-аар үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

 

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

x