Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтсон газруудыг нэрлэв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтсон газруудыг нэрлэв
Sara, ikon.mn - text to speech

Энэ сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж, зарим газруудад их хэмжээний ус тогтсон билээ. 

Нийслэлийн онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга Н.Нямхорлоо “Их хэмжээний бороо орсонтой холбогдуулан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо, Налайх дүүрэг гэх мэт газруудын айлууд усанд автсан, хашаанд нь их хэмжээний ус тогтсон байсан.

Мөн Е-март Чингис салбарын худалдааны төвийн зүүн талын авто зам, Баянмонгол хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хан-Уул дүүргийн Хүннү  молл,  АПУ  хувьцаат компани, Гэгээнтэн хотхоны уулзвар, Сүхбаатар дүүргийн Соёолж хотхон, Долоон буудал, Баянгол дүүрэг, Нарны гүүр, 25 дугаар эмийн сан, Вокзал, Богд-Ар хороолол, Алтай хотхоны авто замын нүхэн гарц зэрэг газруудад ус тогтсонтой холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай мэдээллийн төвд 33 удаагийн дуудлага ирлээ.

Ийнхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажилласан юм. Мөн Нийслэлийн онцгой байдлын комисс хуралдаж, комиссийн даргын тушаалаар ажлын хэсэг томилогдсон. 

Тус ажлын хэсгийнхэн үүсэн нөхцөл байдлыг газар дээр нь богино хугацаанд арилгаж хэвийн хэмжээнд оруулахаар үйл ажиллагаа явууллаа. Мөн баригдаж буй барилгуудаас зөрчилтэй байсан дөрвөн аж ахуйн нэгжийг түр хугацаагаар хязгаарлаад байна" гэлээ.