Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин улс төрийн тавцанд гарсны 20 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Владимир Путин улс төрийн тавцанд гарсны 20 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна
Sara, ikon.mn - text to speech

1999 оны наймдугаар сарын 9-ний өдөр буюу өнөөдрөөс яг 20 жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин дөрөв дэх ерөнхий сайдаа томилсон нь олонд сайн танигдаагүй нууц албаны мэргэжилтэн Владимир Путин байсан юм.

Дөрвөн сар гаруй хугацааны дараа тэр Ельцинийг залгамжилж Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч болж байжээ.

Өнгөрсөн хугацаанд Путин дөрвөн удаа ерөнхийлөгчөөр сонгогдож, завсарт нь нэг удаа ерөнхий сайдын албыг хашиж байв.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад буюу 2024 онд түүнийг улс төрөөс хөндийрнө гэсэн яриа байгаа. Гэхдээ өөрийн залгамжлагчийн ар талд улс орныг далдаас удирдсан хэвээр байна гэсэн таамаглал бас яригдаж байна.

Ингээд Иосиф Сталинаас хойш Оросыг хамгийн удаан удирдаж байгаа 66 настай Путины амьдралыг он цагийн дарааллаар харуулж байна.

 

1952 оны аравдугаар сарын 7: Ленинград хотын ажилчин ангийн гэр бүлд Путин мэндэлжээ.

 

1998 оны долдугаар сарын 25: Тэрээр 1975 оноос хойш ажилласан Холбооны Аюулаас Хамгаалах Газрын (хуучнаар КГБ) даргаар томилогджээ.

 

1999 оны наймдугаар сарын 9: Борис Ельцин түүнийг ерөнхий сайдаар томилж, аравдугаар сард Чечений хоёрдугаар дайныг эхлүүлэх даалгавар өгч байв.

 

1999 оны арванхоёрдугаар сарын 31: Ельцин огцорч, ерөнхийлөгчийн суудлаа Путинд шилжүүлжээ. Тэр 2000 оны гуравдугаар сард болсон сонгуулиар албан ёсоор ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

2004 оны гуравдугаар сарын 14: Дахин ерөнхийлөгчөөр сонгогдов.

 

2008 оны тавдугаар сарын 7: Үндсэн хуулийн дагуу хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ерөнхий сайд болж, ерөнхийлөгчийн албан тушаалаа Дмитрий Медведевт шилжүүлжээ.

 

2012 оны тавдугаар сарын 7: Гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов.

 

2013 оны зургаадугаар сарын 6: Путин 30 гаруй жил ханилсны эцэст хоёр охиныхоо эх Людмилагаас салжээ.

 

2018 оны гуравдугаар сарын 18: Дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов.