Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Битлзийн фэнүүд “Abbey Road” гэрэл зургийн 50 жилийн ойг тэмдэглэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Британийн домогт Битлз хамтлаг 1969 онд цомгийнхоо нүүрэнд зориулж Лондон хотын Эбби Роуд гудамжинд нэгэн гэрэл зургийг авхуулж байв. Энэ зураг тус хамтлагийн “Abbey Road” нэртэй цомгийн нүүр болсон юм.

 

Тэгвэл энэхүү түүхэн гэрэл зургийн 50 жилийн ойг тохиолдуулан дэлхийн орон орноос ирсэн фэнүүд нь Эбби Роуд гудамжинд өчигдөр цугларсан байна.

Өчигдөр өглөөний 11:38 цагт буюу цомгийн зургийг 50 жилийн өмнө авч байсан яг тэр цагт Эбби Роуд гудамжны хөдөлгөөнийг зогсоож, Битлзийн дөрвөлтэй адил хувцасласан Fab Four хамтлагийн гишүүд гарцаар алхаж зургаа авхуулсан юм.

Түүхэн үйл явдлын гэрч болохоор Аргентин, Итали, Бразил, Испани, Герман, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсаас зорьж ирсэн хүмүүс энд цугларсан байна.

 

Эх сурвалж: The Guardian