2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°

ТАНИЛЦ: Системийн нөлөө бүхий 5 БАНКНЫ II улирлын үзүүлэлтүүд

Б.Ану
2019 оны 8 сарын 9
iKon.MN

Банкны секторын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өсч 31.6 их наяд төгрөгт хүрсэн байна.

Эх үүсвэрийн өсөлтөд харилцах болон хадгаламжийн өсөлт нь голлох хувь нэмрийг оруулжээ.

Харилцах, хадгаламжинд валютын харилцах, хадгаламжийн эзлэх хувь буурах хандлагатай байгаа нь иргэдийн төгрөгт итгэх итгэл хадгалагдаж байгааг илэрхийлж байна гэж Монголын Банкуудын Холбооноос банкны салбарын гаргасан 2019 оны хоёрдугаар улирлын тайланд дурджээ.

Энэхүү тайланд Банкны салбарын активын голлох хувийг зээл болон төв банкны үнэт цаас бүрдүүлж байгаа ч 2019 он гарсаар зээлийн өсөлтийн хурд хүчтэй саарч эхэлснийг онцолсон байна.

Мөн Активийн чанарын үнэлгээтэй холбоотой чанаргүй зээл өссөн бөгөөд эдийн засаг идэвхжсэн энэ үед хангалттай буухгүй байгааг онцолжээ.

2016 оны сүүлээс Сангийн яамнаас Засгийн газрын үнэт цаас гаргахыг зогсоосноор 2016 онд 3.6 их наяд төгрөг байсан бол 2019 оны 2-р хагаст 1.5 их наяд төгрөг болж буурчээ.

Засгийн газрын үнэт цаасны арилжаа зогссоноор банкууд хөрвөх чадвараа хангахын тулд төв банкны үнэт цаасыг худалдан авч эхэлсэн. Улмаар 1 их наяд хүрэхгүй байсан төв банкны үнэт цаас 5 дахин нэмэгдэж, 4.7 их наяд төгрөгт хүрээд буй. 

Зээлийн тухайд үнийн дүнгээр нь харвал:

  • худалдаа,
  • уул уурхай болон
  • барилгын салбарт олгосон зээл сүүлийн 3 жилд бараг 1-3 дахин өсчээ.

Ийнхүү өссөн шалтгаан нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой дотоодын бэлтгэн нийлүүлэгчдэд хөрөнгө оруулалт шаардлагатай болсон ба тэрхүү хөрөнгө оруулалтыг банк санхүүжүүлсэн гэсэн үг гэж тайланд дурдсан байна.

Тухайлбал цементийн хэрэглээний 60 хувь нь Оюутолгойд нийлүүлэгдэж байна.

Худалдааны салбарын ихэнх худалдан авалт нь уул уурхайн тоног төхөөрөмж байна. Харин боловсруулах болон ХАА-н салбарт төдийлөн зээл олголт нэмэгдээгүй байгаа ажээ.

СИСТЕМИЙН НӨЛӨӨ БҮХИЙ 5 БАНК

Банкны салбарт системийн нөлөө бүхий 5 банкны актив, зээл, чанаргүй зээл, харилцах, хадгаламж, өөрийн хөрөнгө болон ашиг, алдагдлыг харьцуулан харуулдаг.

Харилцах, хадгаламж хурдацтай өссөн нь эдийн засгийн идэвхжил өндөр байгаатай холбоотой. Харин хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотой чанаргүй зээл өссөн. Мөн тус үнэлгээний үр дүнд банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлага тавигдсан бөгөөд банкууд энэхүү шаардлагын дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж байгааг Монголын Банкны Холбоо тайландаа бичсэн байна.

Ингээд системийн нөлөө бүхий 5 банкны ерөнхий үзүүлэлттэй танилцана уу,

График 1, Банкны актив, жил бүрийн 2-р улирал

График 2, Зээлийн үлдэгдэл, жил бүрийн 2-р улирал

График 3, Чанаргүй зээл, жил бүрийн 2-р улирал

График 4, Хадгаламж, жил бүрийн 2-р улирал

График 5, Харилцах, жил бүрийн 2-р улирал

График 6, Өөрийн хөрөнгө, жил бүрийн 2-р улирал

График 7, Татварын дараах ашиг, жил бүрийн 2-р улирал

Эх сурвалж: Банкуудын холбоо

 

x