2020/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.50₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
19:00
S31
14°
20:00
S31
11°
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найман сарын хугацаанд 67 иргэн УСНЫ ослоор амиа алджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг
Хэрлэн гол

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б, 43 настай, эрэгтэй 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэний цогцсыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12:35 цагт тус сумын  Тахилгат багийн ”Цантын хушуу” гэдэг газраас /“Хэрлэнгийн гүүр”-нээс зүүн зүгт 38 км-т/ гаргасан байна.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, хоёр автомашин, хоёр завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийжээ.

Он гарсаар  улсын хэмжээнд 17 аймгийн 43 сум, нийслэлийн 10 дүүрэгт усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсан байна. Үүний 58 нь том хүн, 9 нь хүүхэд.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
x