Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Индра: Богд уулын арын хэсгийн газрын зөвшөөрлийг нийслэлээс олгодог болгож, дахин төлөвлөлт хийх шаардлагатай байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотод зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна. 

Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас зарим газрын айлын хашаа усанд автаж, зарим газраар ус тогтсон зэрэг 33 дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг томилогдож, нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд оруулах чиглэлээр оруулах үйл ажиллагаа явуулжээ.

Үүнтэй холбоотойгоор зөрчилтэй байсан барилга, дөрвөн ААН-ын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

НАЗХГ-ын дэд дарга Б.Индра: Их хэмжээний усархаг борооны улмаас гэмтэл үүссэн, ус ихээр тогтсон газруудад үзлэг шалгалт хийсэн. Одоогийн байдлаар үерийн улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Хамгийн анхаарал татсан хэсэг бол Яармагийн замд нэлээд их ус хуримтлагдсан асуудал үүссэн. Наадамчдын авто зам дээр их хэмжээний ус тогтсон явдал нь хоёр ААН-ийн буруутай үйлдлээс болсон. Өмнө нь энэ газар ус тогтдоггүй байсан.

Өөрөөр хэлбэл, “Талст ширээт”  компани ерөнхий төлөвлөгөө болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр барилгын сууриа барихдаа /АРЦАТ цогцолбор хотхоны барилга/ үерийн ус зайлуулах жалгыг хааж, барилга барьснаас үүдэн наадамчдын зам усанд автсан.

“Талст ширээт”  компани болон тухайн газар барилга барьсан хоёр ААН нийслэлийн авто замын хөгжлийн газартай зургаа зөвшилцсөн гэх худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан байсан. Манайхтай зөвшилцсөн зүйл огт байхгүй. Бид мэргэжлийн байгууллагатай зөвшилцөнө үү гэх утгатай бичиг өгснийг зөвшөөрсөн мэтээр худлаа ярьсан.

Үүнээс харвал Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн ихсэж үүнийг даган барилга байгууламж ихээр баригдаж байна. Баригдахдаа холбогдох зөвшөөрөл авахгүйгээс болж, бусдын эрх ашиг хөндөгдөж байна.

Мөн хот маань өөрөө хотгор газар, гэр хорооллууд өндөрлөг газар байрладаг.

Одоогийн байдлаар хот доторх авто замын сүлжээ их болсон тул нийслэлээс гэр хороолол руу авто замынхаа сүлжээг өргөтгөж хийх бодлого барьж авто замаа тавьж байгаа.

Иргэн ААН-үүд өөрсдийнхөө эр ашгийг бус нийтийн эрх ашгийг бодооч ээ. Авто замд зориулагдан гарч буй бүх төсөв хөрөнгө бүх иргэдийн халааснаас гардаг учраас зөвшөөрөлтэй газар барилгаа барих хэрэгтэй.

Богд уулын арын хэсгийн газрыг яам олгодог. Үүнийг нийслэл олгодог болгож өөрчлөн хот төлөвлөлт дахин төлөвлөлтийг дахиж хийхгүй бол зам дээр ажлын хэсэг байгуулан яамтай холбогдож дахин төлөвлөлт хийж, ус зайлуулах сүлжээг чөлөөлөх хэрэгтэй.

Төлөвлөлтийн дагуу газар олголтоо шийдмээр байна. Тиймд яаралтай ажлын хэсэг хуралдах шаардлагатай.

Томоохон бүтээн байгуулалтын хувьд технологийн горим алдагдуулахгүйн тулд түр зогсоогоод хийх боломжтой ажлуудыг хийгээд явж байгаа" хэмээв.

 НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга н.Гантулга “Нийслэлэд жилд 700 орчим барилга баригддаг.  Бүх барилга байгууламжид хоёроос доошгүй хяналт шалгалт хийж ажилладаг.

Үүнтэй холбоотойгоор “Талст ширээт”, “Хөрш цагаан”, “Амундра” гэх компаниудын барилгын ажлыг өмнө нь торгуулийн арга хэмжээ авч, зогсоож байсан.

Мөн хуульд заасны дагуу ус дулаанаар хязгаарлах арга хэмжээг дараагийн шатанд авах ёстой. Энэ арга хэмжээг зургаадугаар сарын 24-нд УБЦТС компанид дээрх нэр бүхий компаниудын барилгатай холбоотойгоор цахилгааны хязгаарлалт хийх албан бичгийг хүргүүлсэн.

Албан бичгийг хүргүүлсэн нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй учраас ийм нөхцөл байдал үүсчихлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/832163790514427/