Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хориг тавьснаас хойш Япон улс Өмнөд Солонгос руу материал экспортлох анхны зөвшөөрлөө өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Япон улсын засгийн газар Өмнөд Солонгост хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг материал экспортлох анхны зөвшөөрлөө өгсөн байна.

Долдугаар сарын 4-нөөс эхлэн тус улс хагас дамжуулагч, электроникийн үйлдвэрлэлд ашигладаг гурван төрлийн материалыг Өмнөд Солонгост экспортлоход хатуу хяналт тавьж эхэлсэн юм.

Энэ удаа тэдгээр гурван материалын нэгийг экспортлох хүсэлтийг шалгаад зөвшөөрөл өгчээ. Ингэхдээ уг материалыг зориулалтын бусаар, тодруулбал зэр зэвсгийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа эсэхийг нь шалгасан юм байна.

Цаашдаа Японы компаниудаас ирсэн Өмнөд Солонгост экспортлох хүсэлт бүрийг ингэж шалгаад зөвшөөрөл өгөх юм. Өмнө нь эдгээр материалыг ийм хяналт шалгалтгүйгээр шууд экспортлодог байжээ.

Журам ёсоор шалгаж, зөвшөөрөл олгох үйл явц 90 хүртэл хоног үргэлжлэх юм. Энэ удаагийн экспортод сар орчим хугацааны дараа зөвшөөрөл өгчээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга өнөөдөр зөвшөөрөл олгосон явдлыг Япон улс гадаад худалдааны асуудалдаа улс төрийн санаа агуулаагүйг харууллаа гэж тайлбарласан байна.

Энэ сарын 28-наас Япон улс өөр бусад тусгай технологийн материалуудыг Өмнөд Солонгост экспортлохдоо мөн ийм хатуу хяналт тавьж эхлэх юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun