2020/07/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,828.11₮
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
17°
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
21:00
S29
20°
22:00
S29
19°
23:00
S29
17°
00:00
S29
16°
01:00
S29
16°
02:00
S29
15°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S26
13°
06:00
S30
14°
07:00
S30
15°
08:00
S30
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орно

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

-2019 оны наймдугаар сарын 8-ны 20:00 цагаас 9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: ­Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Энэ сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд зарим нутгаар секундэд 15-17 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

x