Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн ордны зүүн талд цөмөрсөн газрыг хамгаалалтад аваад байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
 

Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, нүх үүссэн байгаа учраас Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ажиллаж, хамгаалалтад аваад байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, "Урьдчилсан байдлаар ойрын өдрүүдэд их бороо орсны улмаас тухайн газар цөмөрсөн гэсэн мэдээлэл байна. Хэр хэмжээний газар цөмөрснийг хэмжилт хийж байгаад мэднэ.

Одоогийн байдлаар Төрийн ордны зүүн талд газар цөмөрсөн гэсэн мэдээллийн дагуу Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудаас албаны хүмүүс ажиллаж, шалгалт хийж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл алга" гэв.

Зарим албаны эх сурвалжаас авсан мэдээллээр үүсээд буй энэхүү нүх нь хуучны нууц хонгилуудын нэг байсан байж болзошгүй гэж мэдээллээ. 

Гэрэл зургийг Mpa.mn