2020/05/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,804.74₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
11°
|
09:00
S26
10°
10:00
S26
12°
11:00
S30
14°
12:00
S30
15°
13:00
S26
16°
14:00
S26
16°
15:00
S30
17°
16:00
S30
18°
17:00
S30
17°
18:00
S30
15°
19:00
S30
11°
20:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Game of Thrones”-ийг бүтээгчидтэй Нэтфликс компани $200 саяын гэрээ байгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг

HBO сувгийн алдарт цуврал “Game of Thrones”-ийг бүтээсэн Дэвид Бэниофф, Дэн Уайсс нартай Нэтфликс компани $200 саяын гэрээ байгуулжээ.

Гэрээ ёсоор тэд HBO компанийн бүтээл дээр дахин ажиллахгүй бөгөөд зөвхөн Нэтфликстэй хамтран ажиллах юм байна. “Зохиолын мастерууд болох Дэвид Бэниофф, Дэн Уайсс нарыг Нэтфликст хүлээн авч байгаадаа бид баяртай байна. Тэд бол ур чадвараараа дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан уран бүтээлчид билээ. Манай үзэгчдэд тэд ямар бүтээл толилуулахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Нэтфликс компанийн контент хариуцсан захирал Тэд Сарандос мэдэгджээ.

Бэниофф, Уайсс нар мэдэгдэлдээ арав гаруй жил хамтран ажилласан HBO компанид талархлаа илэрхийлээд “урьд өмнө үзэгдээгүй, гайхамшигтай зүйл бүтээсэн” Нэтфликс компанид уригдсанаа нэр төрийн хэрэг гэсэн байна.

Саяхан Амазон компани “Westworld” цувралыг бүтээсэн Жонатан Нолан, Лиза Жой нарыг $150 саяын гэрээгээр урвуулж авсан. Тэгвэл энэхүү гэрээний дүнг Нэтфликс эвдэж, шинэ дээд амжилт тогтоож байна.

Сүүлийн үед видео стриминг компаниудын өрсөлдөөн АНУ-д ширүүсэж, шинэ контентоор ялгарахын тулд асар их мөнгө зарцуулах болсныг энэ явдал батлан харууллаа.

 

Эх сурвалж: Hollywood Reporter

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x