Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"ХО:13 Баруун түрүү-10 дугаар хороолол" чиглэлийн автобус хэвийн явж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384 дүгээр гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний "ХО:13 Баруун түрүү-10-р хороолол" чиглэлийн үйлчилгээ түр саатаад байсан юм.

Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ тухайн нутаг дэвсгэрт шуурхай ажилласны үр дүнд автозамыг засаж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулж эхэллээ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.