Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах сургалт болно

ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN

ХБХХЕГ-ын хурлын танхимд

09:00 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах сургалт болно. 

Хөрөнгийн биржийн байранд

10:00 цагт "Ард санхүүгийн нэгдэл" нээлттэй компани болж буйг албан ёсоор зарлах цан цохих арга хэмжээ болно. 

БХЯ-нд

10:00 цагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн албан ёсны айчлал эхэлнэ.

Хан-Уул дүүргийн Соёлын төвд

11:00 цагт "Аавуудтай санал солилцох чуулга уулзалт" болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Ардчилсан намын залуучууд Үндсэн хуулийн өөрчлөлт болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. 

Төрийн ордонд

11.30 цагт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

БХЯ-нд

11:50 цагт ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В. Фомин дэд сайд Т.Дуламдоржтой уулзалт хийнэ. 

 Нацагдоржийн нэрэмжит улаанбаатар хотын нийтийн төв номын санд

17:00 цагт Монгол хэл уран зохиолын багш, утга зохиол судлалын магистр Г.Отгонсүрэнгийн шүлэг, яруу найраг, захидал, дурсамжийн эмхэтгэл "Аав орчлон" номын нээлт болно.