Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Буриадад түймэр унтраах зорилгоор 1,000 цэрэг дайчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ОХУ-ын Буриад улсад шатаж буй ойн түймрийг унтраах зорилгоор 1,000 орчим цэргийн алба хаагч, 35 машин техник дайчилснаа Оросын армийн дорнод тойргийн командлагчийн газар өнөөдөр мэдээлжээ.

Одоогоор тус улсад 20 гал унтраах баг, 200 гаруй хүн хүч ажиллаж байгаа бөгөөд тэдэн дээр армийн тусламжийн хүч нэмэгдэх юм байна.

Мэргэжлийн гал сөнөөгчид цэргүүдэд анхан шатны сургалт зөвлөгөө өгөхөөр болжээ. Одоогоор Буриадын БНУ-д 50,000 гектар талбайд түймэр шатаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: ТАСС