Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмений ерөнхийлөгчийн бүтээл туурвиж, наадан зугаацаж буй дүрсийг үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Туркменистаны ерөнхийлөгч олны нүдэнд ил гаралгүй сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Одоо 62 настай Гурбангулы Бердымухамедовын эрүүл мэнд муудсан, бүр нас барсан гэх цуурхал тараад удаж байна. Өнгөрсөн хугацаанд Туркменистаны засгийн газар ерөнхийлөгчийнхөө талаар гарсан цуурхлыг албан ёсоор няцаагаагүй байна.

Тус улсын телевизийн төв сувгаар Бердымухамедовын өмнөх бичлэгүүдийг л үзүүлж байсан юм. Тэгвэл Ням гарагт тус улсын төрийн өмчит суваг Ватан Хабарлары ерөнхийлөгчийнхөө амарч байгааг харуулсан 25 минутын дүрс бичлэгийг үзүүлжээ. Гэхдээ уг дүрсийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байна.

Бичлэг дээр Бердымухамедов ном бичиж, дуу зохиож, морь унан, боулинг тоглож өндөр оноо авч байгааг үзүүлжээ. Үүнээс гадна Каракумын цөлд байдаг алдарт “Тамын хаалга”-ыг машинаар тойрон давхиж байгааг үзүүлсэн байна.

“Тамын хаалга” нь цөл дунд үүссэн асар том нүх бөгөөд амсраас нь байнга гал дүрэлзэж байдаг юм. 1971 онд Зөвлөлтийн геологичид газрын тосны орд хайж яваад санамсаргүй байгалийн хийн томоохон нөөцийг нээсэн гэдэг. Нээсэн нүхнээс метан хий ялгарахыг зогсоохын тулд гал тавьсан нь одоог хүртэл шатаж байдаг гэсэн яриа бий.

Сураггүй болсон Туркмений ерөнхийлөгчийн талаар сүүлд цацагдсан мэдээллийг хүргэж байна.

Эх сурвалж: CNN