Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

13 дугаар хороолол, Сансар орчмын хэрэглэгчдийн халуун усыг наймдугаар сарын 11-нийг хүртэл хязгаарлажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2019 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажлууд батлагдсан графикийн дагуу тавдугаар сарын 15-наас эхлээд байгаа билээ.

Хуваарийн дагуу засвар хийж, иргэдийн хэрэглээний халуун усыг хязгаарлаад байгаа газруудын мэдээллийг хүргэж байна.

Наймдугаар сарын 5-11-ний хооронд 

  1. Замын цагдаагийн газар
  2. Эрэлийн орон сууц
  3. Стар эстэйтс
  4. Континентал зочид буудал
  5. Шинэ үе сургууль
  6. 21 дүгээр сургууль
  7. Бөхийн өргөө
  8. 13 дугаар хороолол ДДТ-24, 25
  9. 14 дүгээр хороолол
  10. Аман хуур хотхон
  11. Сансар 12, 15 хороолол орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг засварын хугацаанд түр хязгаарлажээ.

Наймдугаар сарын 1-10-ны хооронд

  1. Төмөр замын удирдах газар
  2. Богд ар хороолол
  3. Төмөр зам орчим
  4. Тээврийн товчоо орчим
  5. 2, 3, 4, 6 бичил хороолол
  6. Төв гандан хийд
  7. Эх нялхсын эрүүл мэндийн төв
  8. МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн дулаан хангамжийн шугам тоноглолд засвар үйлчилгээ хийгдэж байгаа тухай "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас  мэдээллээ.