Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

10 ТЭРБУМ төгрөгийн эздийг ХАЙЖ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 7
Сурталчилгаа
00:00 00:00
10 ТЭРБУМ төгрөгийн эздийг ХАЙЖ БАЙНА
Sara, ikon.mn - text to speech

Арван тэрбум төгрөг хэр их мөнгө вэ? Энэ мөнгөөр юу хийж болох вэ?

Өнөөдөр 10 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” төрийн өмчит компанид эзнээ хүлээн хадгалагдсаар байна. Энэ бол 1993 оноос хойш таны, эсвэл аав, ээж, гэр бүлийн тань цэнхэр ягаан тасалбараар хувьцаа авсан боловч, хувьцаат компаниас нь олгогдсон ногдол ашиг, ногдол хувийг аваагүй хувьцаа хуримтлагдаад байгаа үлдэгдэл юм.

Тоо баримтыг харвал өнгөрсөн хугацаанд хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компани үйл ажиллагааны ашгаас хувьцаа эзэмшигчидэд 670 гаруй тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгосон аж. Гэвч дээрх хэмжээний хөрөнгийг хууль ёсны жинхэнэ эзэд болох хувьцаа эзэмшигчид нь авахгүй байгаа бөгөөд зарим нь мөнгөтэй болсон эсэхээс мэдээгүй байсаар байгаа.

Алсарсан хувьцаа, мэдээгүй хадгалагдаж байгаа мөнгөө олоход нь тань туслах “ХУВЬЦААНЫ ЛАВЛАХ” ном шинээр хэвлэгдэн гарлаа.

Энэхүү номонд хөрөнгийн бирж дээр байгаа бүх хувьцаат компанийн талаар мэдээлэл, тэдэнтэй холбоо барих болон өмч хувьчлалаас хойш хувьцаа эзэмшигчидэд олгосон ногдол ашгийн мөнгөн дүн, мөн бусад хэлбэрээр олгогдсон мөнгө, иргэд ногдол ашгаа хэрхэн авах талаар зөвлөгөө, сүүлийн үед иргэд сонирхох болсон хувьцааны арилжаанд хэрхэн оролцох, үнэт цаасны дансаа хэрхэн нээх зэрэг хэрэгцээт зөвлөгөө, мэдээллийг багтаасан байна.

Хамгийн гол нь энэхүү ном нь үнэ төлбөргүй тараагдаж байгаа. Цөөхөн тоогоор хэвлэгдсэн ба номны талаарх санал, хүсэлтээ ЭНД илгээнэ үү.

Номыг та бүхний гарт очиход сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт Банк ивээн тэтгэн, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран ажилласныг дуулгахад таатай байна.

 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.