Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ослын улмаас орон нутагт дөрөв, нийслэлд нэг хүн амиа алджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Тээврийн цагдаагийн албанаас авав

Зам тээврийн ослын улмаас өчигдөр орон нутагт дөрөв, нийслэлд нэг хүн амиа алджээ.

Ослын талаарх мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэвэл, 2019 оны наймдугаар сарын 6-ны 14:00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт "Тоёота Приус" маркийн автомашин "Тоёота Аксио" маркийн автомашинтай мөргөлдөж таван сартай хүүхэд болон 27,41, 53 настай дөрвөн хүн нас барсан харамсалтай осол гарчээ.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны замд "Hyundai Grace" маркийн автомашин явган зорчигч 52 настай эрэгтэйг мөргөж амь нас нь хохирсон байна.

Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар яарч давхилгүй, хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.